МЭДЭЭОнцлох

Ням гарагт Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт нөхөн сонгууль болно

Хуваалцах:
Ням гарагт Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт нөхөн сонгууль болно

  НИТХ-ын нөхөн болон дахин сонгууль маргааш буюу зургадугаар сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд болно.

    Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан. Иймд  нөхөн сонгуулийн санал хураалтыг дахин зохион байгуулж байгаа юм.

Мөн үүнтэй холбоотойгоор зургадугаар сарын 19-ний ням гарагт тус тус дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих