
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалтад оролцсон 56 гишүүн буюу 82.4 хувь нь дэмжлээ.
УИХ Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг ийнхүү хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.
Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага олгосон. Завсарлагын хугацаа дуусч Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулах гэхэд “Дээрх завсарлагын хугацааг сунгаж, гурав хоногоор хойшуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат дахин гаргалаа. Тиймээс АН-д гурав хоног биш нэг цагийн завсарлага өгсөн юм. Гэвч ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэц "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудад Үндсэн хуулийн доорх заалтуудыг дэлгэрэнгүй тусгаж өгөөгүй, зөрчилдсөн тул дээрх хоёр заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Үндсэн хууль:




