МЭДЭЭОнцлох

Техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуваалцах:
Техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвд 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8,699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байн. Үүнээс:

  • Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8,259
  • Тоормос - 4,639
  • Жолооны механизмаар - 3,954
  • Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3,148
  • Экологийн үзүүлэлтээр - 3,357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих