Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 29-ний ээлжит 35 дугаар хуралдаанаар “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого"-ын баримт бичгийн төслийг хэлэлцжээ.
Улмаар иргэд, олон нийтээс санал авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст хуулийн хугацаанд нээлттэй байршуулахаар болсон байна.
Уг баримт бичгийг баталснаар шүүхийн үйлчилгээ болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэвшилтэт шинэ арга барилыг болон цахимжуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй иргэд аливаа төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай авах боломж бүрдэж, цаг хугацаа хэмнэж, эдийн засгийн үр өгөөж гарснаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.
Түүнчлэн зөвлөлийн хуралдаанаар нэр бүхий шүүгчээс ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу