Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр аа, зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая!

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр аа, зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая!

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд өчигдөр яриа өгөх үедээ “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг хөндсөн. Тэгвэл өнөө өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үүнд тайлбар өгчээ. ТЭрбээр “Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.

Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.

Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа!

Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч 110 сая ам.долларыг төмөр замд зарцуулаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ.

АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд зургаан сар дарсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих. Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая.

Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль.УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ.

Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй. Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн. Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй.

Хаана байна вэ, тэр Оюутолгойн 20 сая. Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд. Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал.

Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхрын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн зургаан сая ам.долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно. Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая.

Олонх болчихоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимэд багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар. Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ХЭГ-ын сайд та мэдэх үү.

“Зөв хүн–Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү. ХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. Еоөнхий сайдаа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү.

Өнөөдөр харамсалтай нь чи биш, Ерөнхий сайд Н.Учрал чиний өмнөөс ХЭГ-ын ажлыг хийж байна” гэв.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх