ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ,
ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж байх үедээ зөвлөмж гаргасан. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад нь зогсоосон хүн Х.Баттулга. Дараа нь бондын мөнгөөр 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн л Х.Баттулга. Тэр мөнгөөрөө далангийн ажил хийгдээд дуусгалгүй орхисон. Дараа нь энэ зам дээр “Бодь интернэшнл” ХХК-ийг оруулж ирж төмөр замын ажлыг явуулах энэ зөвлөмжийг гаргаж ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга гэж хүн байгаа. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга гэж бодож байна гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-12-12 12:05:33
Одоо нэгэнт тодорхой болсон юм чинь яаралтай баривчилж бүх хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгоод зохих ялыг нь оноох хэрэгтэй. Ард түмэн үүнийг л хүлээж байгаа.