Нүүрсний эрэлт, хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрнэ

Хуваалцах:
Нүүрсний эрэлт, хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрнэ

Нүүрсний хэрэглээ энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг мэдээлжээ. Энэ нь байгалийн хийн үнэ өссөнөөс гадна хүчтэй Эль-Ниньо үзэгдэлтэй холбоотой байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаануудын нэг болох нүүрсний хэрэглээг бууруулах оролдлогод хүндрэл учрахаар байгаа аж. Ормузын хоолойгоор дамжих шингэрүүлсэн байгалийн хийн урсгалын төлөв тодорхойгүй хэвээр байгаа учраас ирэх онд ч нүүрсний эрэлт дахин өсөж болзошгүйг тус агентлаг тайландаа дурджээ. 

Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч ашиглахын тулд салхин турбин, нарны цахилгаан станцуудыг олноор нэвтрүүлж буй. Хэдий тийм боловч эдгээр эх үүсвэр нь өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Эрэлт тогтвортой хэвээр байгаа тул Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг нүүрсний хэрэглээ буурна гэсэн олон жилийн таамгаа өөрчлөхөөс аргагүй болоод байгаа юм. Тус агентлаг өнгөрсөн оны эцэст нүүрсний эрэлт 2026 онд бага зэрэг буурч, 2030 он хүртэл тасралтгүй унана гэж таамаглаж байсан аж. Харин одоо дэлхийн хэмжээнд нүүрсний эрэлт 2026 онд 1.2 хувиар өсөж, 8.94 тэрбум тонн хүрнэ гэж тооцоолж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих