
“Twitter” олон нийтийн сүлжээг хөгжүүлэгчид текст форматлах функц нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Илон Маск ням гарагт мэдээлжээ. Тэрбээр "Энэ улирлын сүүлчээр бид мөн тодруулах, доогуур зураас тавих, үсгийн хэмжээг томруулж, жижгүүрлэх гэх мэт хамгийн энгийн форматлах функцүүд нэмж оруулна" гэж Твиттер хуудастаа бичсэн байна. Эдгээр сонголтууд нь үндсэндээ урт жиргээнд зориулагдсан аж. Ийм урт жиргээг хэрэглэгчид хоёрдугаар сард оруулах боломжтой болно гэж тэрбээр нэгдүгээр сарын 7-нд мэдэгдсэн. Гэхдээ шинэ хэрэгслийг богино жиргээнд ч ашиглаж болох аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу