
БНСУ-ын Ардчилсан намын хэсэг хууль тогтоогчид гэрлэлтээ бүртгүүлэх үед бус хүүхэд төрөөд гэрчилгээ авах үед эхийнхээ овгийг авах боломжтой холбоотой хуулийн төсөл өргөн барьжээ. Ардчилсан намын Пак Жу Мин тэргүүтэй 14 хууль тогтоогч Иргэний хуулийн 781-д оруулахаар төлөвлөж буй уг өөрчтлөлтөд хүүхдэд хэний овгийг өгөх талаар эцэг эхчүүд зөвшилдөх боломжтой талаар тусгасан байна.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу шинээр төрсөн хүүхэд автоматаар аавынхаа овгийг авдаг. Хэрэв харин хуульд өөрчлөлт орсноор эцэг, эхчүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдээ төрөхөд болон гэрлэлтээ батлуулахдаа эмэгтэйн овгоор бүртгүүлэх боломжтой гэсэн үг юм.
Гэсэн хэдий ч уг санал нь хүүхэд эцгийнхээ овгийг авдаг тогтсон журмыг бүрмөсөн халах хэмжээнд хүрээгүй байна.
Хүүхэд эцгийнхээ овгийг автоматаар авдаг байдлыг эсэргүүцэх асуудал өмнө нь либерал үзэл баримтлалтай Мүн Жэ Инийн засаг захиргааны үед хөндөгдөж байсан юм. 2021 онд Засгийн газраас гаргасан "Эрүүл гэр бүлийн төлөөх дөрөв дэх үндсэн төлөвлөгөө"-нд эцгийн овгийг авдаг зарчмыг халж, эцэг эхийн харилцан тохиролцоонд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх өөрчлөлтийг хийхээр тусгаж байв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу