Цю Вэньи:“ Сибирийн хүч 2" нь Хятадын хувьд эрсдэлээс хамгаалах стратегийн механизм болно

Хуваалцах:
Цю Вэньи:“ Сибирийн хүч 2" нь Хятадын хувьд  эрсдэлээс хамгаалах стратегийн механизм болно

Сибирийн хүч 2” хий дамжуулах хоолой төслийг хэрэгжүүлснээр Хятад улс Ойрхи Дорнодоос LNG нийлүүлэхтэй холбоотой эрсдлийг бууруулах боломжийг олгоно гэж Зүүн Хятадын Багшийн Их Сургуулийн Орос, Евразийн судалгааны төвийн тэргүүн Цю Вэньи ТАСС агентлагт ярьжээ. "Сибирийн хүч 2" хийн хоолойг ашиглалтад оруулсны дараа Оросоос Хятадад нийлүүлэх жилийн хийн хэмжээ 50 тэрбум шоо метрээр нэмэгдэж, нийт 100 тэрбум шоо метр буюу Хятадын нийт хийн импортын 50 орчим хувь болно" гэдгийг  тэрбээр онцолсон байна.  

Түүнчлэн "Энэ нь стратегийн эрсдэлээс хамгаалах үр дүнтэй механизмыг бий болгож, Ойрхи Дорнод, Африкийн далайн зам дагуух эрэлт, нийлүүлэлтийн хэлбэлзлийг мэдэгдэхүйц бууруулах болно" гэжээ. Цю Вэньи АНУ, Ираны хоорондох мөргөлдөөн хурцадсан нь далайн эрчим хүчний тээвэрлэлт болон Ормузын хоолойтой холбоотой эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн хэмээгээд "Сибирийн хүч 2" нь нийлүүлэлтийн тогтвортой байдал, эдийн засгийн үр ашиг, геополитикийн тогтвортой байдлын хувьд улам бүр үнэ цэнэтэй болж байна гэжээ.
"Хятад, Оросын хооронд улс төрийн итгэлцэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа хэдий ч Оросын дотоод бодлогод өөрчлөлт оруулах эсвэл геополитикийн хэт зөрчилдөөн нь нийлүүлэлтийн тасалдал үүсгэж болзошгүй" гэж судлаач тэмдэглэжээ.  

Түүний хэлснээр, Хятадын эрчим хүчний импортод Оросын эзлэх хувь нэмэгдэж байгаа нь "удирдах боломжтой эрсдэл" аж. Дэлхийн геополитикийн тогтворгүй байдлын үед Оросын эрчим хүч нь Хятад улсын хувьд бие даасан, хяналттай эрчим хүчний аюулгүй байдлын тогтолцоог бий болгох тогтвортой байдлын чухал эх үүсвэр болж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2025 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалын дараа Орос, Хятад хоёр улс 50 тэрбум шоо метр хүчин чадалтай “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой, “Союз Восток” байгалийн хийн транзит дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх тухай хууль ёсны хүчин төгөлдөр санамж бичигт гарын үсэг зурсан.

https://tass.com/economy/2126061


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих