
Оросын хоёр цэрэг Украины фронтод буцаж явахаас татгалзсан хэргээр шоронд хоригдсон тухай Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Украин дахь фронтод буцаж ирэх тушаалыг биелүүлэхээс татгалзсан Оросын хоёр цэрэгт цэргийн шүүхээс хоёр жилээс доошгүй хугацаагаар хорих ял оноосон аж. Оросын хараат бус хэвлэл мэдээллийн Медиазона Орос долоо хоногт 100 орчим цэргийг байлдахаас татгалзсан хэргээр шийтгэж байгаа тухай мэдээлжээ. Батлан хамгаалах яам энэ хандлага үргэлжилбэл “Тэмцэхээс татгалзсан хэргээр жилд 5200 орчим цэрэг ял авна” гэж тооцоолжээ. "Орос 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа хийснээс хойш Орос довтолгоо болон хамгаалалтын үйл ажиллагаанд энгийн иргэдийг дайчилж эхэлсэн
Тун удалгүй ноён Путин оргосон, байлдахаас татгалзсан тохиолдолд оногдуулах ялыг чангатгаж, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 10 жил хүртэл хорих, сайн дураараа бууж өгсөн тохиолдолд 15 жил хүртэлх хорих ял оноодог болгосон. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шинэ хуулийн дагуу анги, албадаа буцаж ирсэн болон бусад гэмт хэрэг үйлдээгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж тусгасан.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-09-04 14:56:37
Аль аль тал нь байлхаас бүр халширч байгааа ч удирдлагууд нь байлды л гээд байгаа бололтой. Аюулгүй байдлын систем нь буруу ажиллаж байгаа бололтой
Зочин 2023-09-04 14:24:35
ОРОСУУДЫГ СТАЛИН ШИГ ЗАХИРАХААР ШИЙДЧИХСЭН ЮМАА ДАА