
Оросоос Хятадад нийлүүлэх хийн хэмжээ ирээдүйд 100 тэрбум шоо метрт хүрнэ гэж Шадар сайд Александр Новак мэдэгджээ. Тэрбээр "Бид энэ оны эцэс гэхэд 22 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байна. 2025 онд 38 тэрбум шоо метр болж бүрэн хүчин чадалд хүрнэ. 10 тэрбум шоо метр хий дамжуулах Алс Дорнодын өөр нэг маршрутын төсөл хэрэгжиж байна. Монгол Улсыг дайран өнгөрөх 50 тэрбум шоо метр хийн хүчин чадалтай “Сибирийн хүч-2” төслийг боловсруулж байгаа бөгөөд үүний үр дүнд энэ чиглэлийн нийлүүлэлтийн нийт хэмжээ 100 тэрбум шоо метрт хүрнэ” гэж парламентын дээд танхимд үг хэлэх үеэрээ онцолжээ. Новакийн танилцуулгад дурдсанаар, Оросын нийт хийн олборлолт өмнөх онд 673.8 тэрбум шоо метр байсан бол 2023 онд 642 тэрбум шоо метр болж буурах төлөвтэй байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу