
Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн баярлаж байгаа энэ үед, нийгмээс тусгаарлагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундаас эрх нь хамгийн их зөрчигдөн хохирч буй нийт сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй иргэдийн өмнөөс дуу хоолойгоо өргөж байна. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороонд илгээсэн, Сүүдэр тайланд ч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг илүү түлхүү туссан бөгөөд эрх нь зөрчигдөж байгаа сонсголгүй иргэдийн олон асуудал орхигдсон.
Тэд өдөр тутмынхаа амьдралд байнгын саад бэрхшээлтэй учирч байгааг бөгөөд эрх нь зөрчигдөж, маш хүнд байдалд байхад Монгол улсын засгийн газар бидний үл тоомсорлож байна.
Иймд дараах шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дэс дараалалтай бичлээ.
2023 оны 12-р сарын 01-ны өдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бид эсэргүүцлээ илэрхийлсэн үйл ажиллагаа зохион байгуулах болно. Бидний дээрхи шаардлагууд болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах зөвлөлийн дарга Д.Амарбаясгалантай бид бүхэн биечлэн уулзах маш их хүсэлтэй байна. Бидний шаардлагын хариуг 2023 оны 11 сарын 20-ны дотор өгөхгүй, энэхүү асуудалд тоомжиргүй хандаж үл тоох аваас 2023 оны 12-р сарын 01-ны өдөр хүртэл тайван тэмцлийн үйл ажиллагаанд шилжих болно. Хэрэв тайван жагсаалын тэмцлийн үйл ажиллагаанд шилжсэн тохиолдолд түүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг Монгол улсын засгийн газар, эрх баригч та бүхэн хүлээх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иймд төрийн ордон баруун талын гадаа талбайг ашиглахыг зөвшөөрөл олгон боломжоор хангаж бидэнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ханган, үйл ажиллагааг дэмжиж өгнө үү




