
ДЭМБ-ын тэргүүн лхагва гарагт Газын хүн ам маш их аюулд өртөж байна гэж анхааруулж, дайнд нэрвэгдсэн Палестины нутаг дэвсгэр даяар өлсгөлөн газар аваад байгаа гэдгийг онцолжээ. Газын зурвас дахь 36 эмнэлгээс ердөө 15 нь ажиллаж байгаа аж. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс олон улсын хамтын нийгэмлэгт хандан Газын хүн амд учирч буй ноцтой аюулыг арилгах, цочмог өлсгөлөн, өвчин тусах эрсдэлтэй хүмүүст туслахыг уриалав. Тэрбээр “Газын зурваст амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа тул Израилийн дайн олон сар үргэлжилнэ" гэж мэдэгдэв. Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт довтолж, 1140 орчим хүний аминд хүрсэн бөгөөд ихэнх нь энгийн иргэд байсан талаар Франс Пресс агентлаг Израилийн тоо баримтад үндэслэн мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй, саадгүй өргөн цар хүрээтэй хүргэхийг уриалсан боловч тулалдааныг нэн даруй зогсоохыг уриалаагүй.






2 өдрийн өмнө

2 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу