Путин барууны орнуудад хандан байнгын хурцадмал байдал нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж анхааруулжээ

Хуваалцах:
Путин  барууны орнуудад хандан байнгын хурцадмал байдал нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж анхааруулжээ

      ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны орнуудад анхааруулж, Европ дахь НАТО-гийн гишүүн орнууд Украинд барууны зэвсгээр Орос  рүү цохилт өгөхийг дэмжиж галаар тоглож байгаа нь дэлхийн мөргөлдөөн үүсгэж болзошгүй гэжээ. Дэлхийн 2-р дайнаас хойш Европт хамгийн их үхэлд хүргэсэн хуурай замын дайн эхэлснээс хойш  хоёр жил гаруй өнгөрч  байна.  НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  эвслийн гишүүд Украиныг  барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт  цохилт өгөхийг зөвшөөрөх ёстой хэмээсэн.

"Байнгын хурцадмал байдал нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй" гэж Путин анхааруулж байгаа юм. Украин Орос руу алсын тусгалын зэвсгээр цохилт өгөхөд барууны хиймэл дагуул, тагнуул, цэргийн тусламж шаардлагатай хэрэв  барууны орнууд ийм тусламж үзүүлвэл шууд оролцож байна гэсэн үг гэдгийг  Путин онцолжээ. Францын цэргийг Украин руу илгээх нь дэлхийн мөргөлдөөнд хүрэх алхам болно гэдгийг тэрбээр мөн хэлж байсан. Орос 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлсэн нь  хэдэн арван мянган энгийн иргэдийг үхэлд хүргэж, олон сая иргэд гадаад руу дүрвэж, хотууд нуранги болоход нөлөөлсөн. Украины нутаг дэвсгэрийн 18 хувийг эзэлдэг Орос урагшилж, Харьков мужид шинэ фронт нээсэн нь Киевт олон зуун тэрбум долларын тусламж, зэвсэг, тагнуулын мэдээлэл өгсөн нь үр дүнгүй байна гэх маргаан өрнөхөд хүргэж байна. Дэлхийн хамгийн том цөмийн гүрэн болох Орос, АНУ тэргүүтэй дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн эвсэл НАТО-г хамарсан өргөн хэмжээний дайн дэгдээх эрсдэлийн тухай Оросын анхааруулгыг барууны удирдагчид болон Украины зүгээс үл тоомсорлосоор байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих