Арьсны температурыг бууруулаад зогсохгүй арьсыг хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалдаг тос бүтээжээ

Хуваалцах:
Арьсны температурыг  бууруулаад зогсохгүй арьсыг хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалдаг тос бүтээжээ

     Хятадын судлаачид хүний биеийн халууныг цельсийн зургаа хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ.  Уурын амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий даяар агаарын хэм нэмэгдсээр буй энэ үед арьсыг хамгаалах зорилгоор уг нарны тосыг бүтээсэн гэж Бээжин хотод төвтэй Цинхуа их сургуулийн хийсэн судалгааны өгүүлэлд дурдсан байна. “Бид арьсны температурыг мэдэгдэхүйц бууруулаад зогсохгүй арьсыг хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалдаг тосыг гарган авсан. Энэхүү бүтээгдэхүүн нь нарнаас хамгаалах тосны зах зээлд өндөр эрэлттэй байх ирээдүй бий”  гэж судлаачид бичжээ. “Бид хүйтний улиралд дулаан байхын тулд зузаан хувцас өмсөж болно. Харин Цельсийн 50 хэмээс дээш хэт халуунд замын цагдаа, замын ажилчид, тариачид зэрэг гадаа ажилладаг хүмүүс халууны стресс, ядарч туйлдах, цаашлаад үхэлд хүргэж болзошгүй хүнд нөхцөл байдлыг даван туулахад хүрнэ. Иймд тэдэнд арьсыг хамгаалах, хөргөх үр дүнтэй арга хэрэгтэй” гэдгийг судлаачид онцолжээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих