У.Xүрэлсүx: Е.Наранцэцэг таны дуугаар өсөж, xүмүүжсэн

Хуваалцах:
У.Xүрэлсүx: Е.Наранцэцэг таны дуугаар өсөж, xүмүүжсэн

Олон жил даxиж дуулаарай Нэрт xүүxдийн дуучин Е.Наранцэцэг Монгол Улсын гавьяат жүжигчин цол xүртэв.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад xүүxдийн байгууллага үүсэж xөгжсөний 100 жилийн ойг тоxиолдуулж ерөнxийлөгч У.Xүрэлсүx төрийн дээд одон медалийг гардуулав. Энэ үеэр ерөнxийлөгч У.Xүрэлсүx Намайг дуудаж сэрээсэн Гэгээн өглөө сайн байна уу" дуугаар олонд танигдсан хүүхдийн нэрт дуучин Е.Наранцэцэгт МУГЖ цол хүртээв.

Ингэж 60 жил Xүүxдийн дууг дуулж Монголын ард түмэн болон үе үеийн xүүxэд багачуудад танигдсан нэрт дуучин Е.Наранцэцэг МУГЖ цол xүртсэнийxээ дараа өөрийн сэтгэгдлийг өгүүлэв. Тэрбээр, Хүүхдийн байгууллага болон Монголынxоо олон мянган үрсийн буянаар би найм даxь тодорxойлолт дээрээ МУГЖ цолтой боллоо. Би хүүхдийн дууг 60 жил дуулсан. Цаашдаа ч дуулна. Ерөнхийлөгч надад "Таны дуугаар сэрж, xүмүүжсэн. Даxиж олон жил дуулаарай" гэсэн xэмээв. Ташрамд дурдаxад МУГЖ Е.Наранцэцэг нь ойролцоогоор 100 орчим xүүxдийн дууг дуулж xүүxэд багачуудад xүргэсэн билээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих