
БНСУ-н экс Ерөнхийлөгч болон эхнэрийг яллах дүгнэлт үйлдэж эхэлжээ.Тусгай зөвлөхийн баг өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч асан Юн Сук Ёолын эхнэр Ким Кеон Хиг улс төрийн сангийн болон хувьцааны хууль бус үйлдэл, хээл хахуулийн хэрэгт буруутган яллажээ. Энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд Ерөнхийлөгчийн эхнэрийг буруутгаж байгаа анхны тохиолдол юм. Юныг 2024 оны арванхоёрдугаар сард байлдааны байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан хэргээр буруутгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын багийнхны мэдээлснээр Кимийг гурван том хэрэгт буруутгаж байгаа аж. Нэгдүгээрт, 2010-2012 оны хооронд Deutsch Motors-ын хувьцааг залилан мэхлэх ажиллагаанд оролцож, 8 тэрбум воны (57.7 сая доллар) хууль бус ашиг олсон гэж таамаглаж байна.
Хоёрдугаарт, 2021-2022 оны хооронд сүмийн бизнест туслахаар амлаж бөө Жон Сон Бэгээр дамжуулан Эв нэгдлийн сүмээс 800 сая воноор үнэлэгдэх алмаазан зүүлт, Chanel брэндийн цүнх зэрэг тансаг эд зүйлсийг хүлээн авжээ.
Прокурорууд бусад хэргүүд, тэр дундаа хээл хахуулийн нэмэлт сэжигтнийг үргэлжлүүлэн мөрдөн шалгахаа мэдэгдэв. Нотлох баримт устах эрсдэлтэй хэмээн шүүхээс баривчлах захирамж гаргасны дараа Кимийг наймдугаар сарын 12-нд баривчилсан. Түүнээс хойш таван удаа байцаалт авахаар дуудагдсан ч дуугүй байх эрхээ ашигласан.
Мөрдөн байцаалтын ажиллагаа мөн нэгдлийн сүм болон тухайн үеийн эрх баригч Ардын хүчний нам хоорондын авлигын холбоотой байж болзошгүйг шалгахын тулд Кимийг холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа аж. Түүнийг яллагдагчаар татсаны дараа гаргасан мэдэгдэлдээ Ким гэмшиж байгаагаа илэрхийлсэн ч өөрийгөө буруугүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Ард түмнийг түгшээж байгаадаа гүнээ уучлалт гуйж байна. Би чимээгүйхэн шүүгдэх болно. Би ямар ч тохиолдолд шалтаг тоочихгүй. Хамгийн харанхуй шөнө сар хамгийн их гэрэлтдэг шиг би энэ удаад үнэнээрээ байх болно” гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-09-16 13:41:26
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00