
Өмнөд Солонгосын жүжигчин хос арванхоёрдугаар сарын 13-нд хуримаа хийхээр болсноо зарлажээ. Энэ оны эхээр Ха Жон Ү болон Ча Жон Вон нарыг үерхдэг, мөн гэрлэх гэж байгаа гэх цуурхал зэрэг гарч байсан юм. Тухайн үед Ха Жон Үгийн аав, жүжигчин Ким Ён Гон хуримын талаар дурдсан гэх мэдээлэл гарснаар долоодугаар сард хуримаа хийх гэж байна гэсэн цуурхал дэгдсэн ч энэ нь худал байжээ.
Харин хосууд тэр үед үерхэж байгаагаа л албан ёсоор баталсан. Тэд анх 2020 оноос эхлэн ахлах, дүү жүжигчдийн хувиар танилцаж, нууцаар үерхэж эхэлсэн байна. Ха Жон Ү 1978 онд төрсөн бол Ча Жон Вон 1989 онд төрсөн бөгөөд 11 насны зөрүүтэй юм. Тэдний харьяалагддаг агентлагуудаас (Workhouse Company болон Saram Entertainment) мэдээлснээр, хуримын ёслол Сөүл хотын нэгэн зочид буудалд зөвхөн гэр бүл, ойр дотныхны хүрээнд хаалттай болох ажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу