С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, Засгийн газраас дэмжлэг хүснэ

Хуваалцах:
С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, Засгийн газраас дэмжлэг хүснэ

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайд Г.Занданшатарт хандсан бөгөөд түүнийг өнөөдөр  хүлээн авч уулзахаар болсон байна. Тэрбээр иргэний хувиар Малайзын шүүхэд хандахад хүчин мөхөсдөж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд 2026 оны хоёрдугаар сард хандсан. Тэрбээр "Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлээд явах гэж байна. Энэ намар, өвөл гээд тав дахь удаагаа Малайз руу явахаар боллоо" гэдгийг өөрийн сошиал хуудаснаа бичиж байсан юм. Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх