АНУ дизель түлшний экпортоо хязгаарлана

Хуваалцах:
АНУ дизель түлшний экпортоо хязгаарлана

Цагаан ордон дизель түлшний экспортыг 90 хоног хязгаарлах төлөвлөгөө боловсруулж байгаа ажээ. Энэхүү хоригийг хэрэгжүүлэх эрх зүйн үйл явц тодорхойгүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эцэс гэхэд хориг тавихыг дэмжих төлөвтэй байна.

Экспортын хязгаарлалт хэрэгжвэл эрс өсөөд буй түлшний үнийг бууруулах Дональд Трампын засаг захиргааны зорилтын хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ болох юм. АНУ-ын Автомашины холбооны мэдээлснээр тус улсын жижиглэнгийн дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, галлон нь 6.50 ам.доллар давжээ. АНУ дизель түлшний экспортыг ийнхүү  хязгаарлавал дотоодын нөөцийг нэмэгдүүлж, дизелийн үнэ буурна. Хэдий тийм боловч түлшний нийлүүлэлт хумигдсанаар шатахуун түгээх станцууд дахь үнэ өсөх эрсдэлтэй талаар “Goldman Sachs Group” мэдээллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих