БНХАУ шатахуун, дизель түлшний экспортоо хязгаарлаж магадгүй

Хуваалцах:
БНХАУ шатахуун, дизель түлшний экспортоо хязгаарлаж магадгүй

БНХАУ-ын шатахуун, дизель түлшний нөөц нь хурдацтай буурч байгаагаас Засгийн газар нь экспортыг дахин хязгаарлах магадлал нэмэгдэж байна. “JLC International”-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн өмчит шатахуун нийлүүлэгчдийн нөөц 2.9 хувиар агшиж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ. Мөн дизель түлшний нөөц нь 2.4 хувиар буурснаар 15 сарын доод түвшинд хүрээд байна.

АНУ болон Ираны дайны эхний хэдэн долоо хоногт Бээжин яаралтай газрын тосны экспортоо хязгаарлаж байсан юм.  Үүний дараа эрх баригчид хязгаарлалтаа зөөлрүүлснээр бензин, дизель болон онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний нийт экспорт нь долоодугаар сард 2.55 сая тонн хүрч, эргэн сэргэснийг БНХАУ-ын гаалийн дата үзүүлэлт харуулж байна.

Хэдий тийм боловч Лондон дахь “Energy Aspects” судалгааны байгууллагын шинжээч дотоодын зах зээлийн эрэлт саарч буй тул Бээжин IV улиралд боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг сарын 1.2 сая тонн орчимд барих эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Ойрх Дорнодын нийлүүлэлтийн тасалдал улам гүнзгийрснээр олон улсад брент төрлийн газрын тосны ханш энэ сард бараг 20 хувиар өсөөд байгаа юм. Сүүлийн байдлаар 0.8 хувиар буурч, баррель нь 108 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих