Хятадын 102 настай эмэгтэй өөдрөг хандлага, өвөрмөц амьдралын хэв маягаараа цахим ертөнцийг дагуулж байна

Хуваалцах:
Хятадын 102 настай эмэгтэй өөдрөг хандлага, өвөрмөц амьдралын хэв маягаараа цахим ертөнцийг дагуулж байна

Хятадын зүүн нутгийн 102 настай эмэгтэй өөдрөг хандлага, өвөрмөц амьдралын хэв маягаараа цахим ертөнцөд хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулжээ. Жэжян мужийн Тайжоу хотын хөдөө тосгоны 100 наст Жин Баолин хүү, бэр, ач охиныхоо хамт амьдардаг. Хөгжилтэй зангаараа алдартай түүнийг "Old Baby" гэж өхөөрдөн дууддаг аж. “Taizhou Evening News” сонинд мэдээлснээр, Жин сүүлийн 50 жилийн хугацаанд эмнэлэгт хандаагүй бөгөөд оюун санааны хувьд хурц, бие бялдрын хувьд эрүүл аж.

Тэрбээр өглөөний 9 цагт босож, оройн 19 цаг гэхэд орондоо ордог. Жингийн хүү Ху Хуамэй хэлэхдээ түүнийг өдөрт 15 цаг унтдаг гэжээ.  Түүний өглөөний хоол нь бууз, боов бөгөөд үдийн хоол, оройн хоол нь ихэвчлэн гоймон эсвэл будаанаас бүрддэг байна.

Жин үндсэн хоолноосоо гадна бялуу, талх, цай зэрэг хөнгөн зууш идэх дуртай. Тэрбээр өдөрт гурван жүрж, хоёр өндөг иддэг. Хэдийгээр хоолонд дуртай ч тэрбээр хүнсний ногоо ховор иддэг. Жин  бас хоол идэх бүрдээ архи уудаг аж.

Хэдийгээр түүний хөлний үе нь тийм ч уян хатан биш,  алхахад нь тусламж хэрэгтэй байгаа ч Жингийн хараа хурц, гар нь уян хатан хэвээр байгаа аж. Хүү нь түүний эрүүл саруул байгаа нь түүний илэн далангүй, өөдрөг зантай холбоотой гэж ярьжээ. "Тэр хэзээ ч хэнтэй ч маргаж байгаагүй бөгөөд асуудал үүссэн даруйдаа мартдаг" аж.

https://www.scmp.com/news/people-culture/trending-china/article/3346119/china-old-baby-102-sleeps-15-hours-daily-loves-pig-trotters-wine-has-not-been-hospital-50-years?module=hp_section_people-culture&pgtype=homepage


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих