Афганистанд хувцаслалтын дүрэм зөрчсөн гэх шалтгаанаар олон мянган эмэгтэйчүүдийг баривчилжээ

Хуваалцах:
Афганистанд хувцаслалтын дүрэм зөрчсөн гэх шалтгаанаар олон мянган эмэгтэйчүүдийг баривчилжээ

Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын пүрэв гарагт мэдээлснээр, тус улсын Талибан эрх баригчид сүүлийн саруудад хувцаслалтын дүрэм зөрчсөн болон эрэгтэй асран хамгаалагчгүйгээр олон нийтийн газар гарсан гэх шалтгаанаар олон арван эмэгтэйг баривчилж, саатуулжээ. НҮБ-ын Афганистан дахь Тусламжийн төлөөлөгчийн газар (UNAMA)-ын мэдээлснээр, өнгөрсөн 7,8,9 сарын хооронд Кабул болон баруун бүсийн Герат хотод дор хаяж 52 эмэгтэй, нэг охиныг баривчилж, саатуулсан байна.

 Зөрчил гаргасан гэж үзсэн үйлдлүүдэд өнгөлөг алчуур зүүх, нүүрээ будах, үсээ ил гаргах, эсвэл биеийг бүхэлд нь халхалдаг нөмрөг маягийн хувцас болох "чадор"-ыг өмсөөгүй байх зэрэг багтжээ. UNAMA эдгээр баривчилгаа, саатуулах ажиллагаа болон баривчлах тухай сүрдүүлэгт санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Зургаадугаар сард Афганистаны эрх баригчид Херат хотод хувцаслалтын дүрэм зөрчсөн гэх шалтгаанаар эмэгтэйчүүдийг баривчилж, саатуулсантай холбоотой жагсаалын эсрэг гал нээжээ. Тухайн үед дор хаяж нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж гэрчүүд болон НҮБ-ын төлөөлөгч мэдэгдэв. Эмэгтэйчүүд олон нийтийн газар бүрэн хижаб өмсөх ёстой бөгөөд үүнд толгойн алчуур, биеэ халхалсан урт нөмрөг, нүүрээ халхлах зэрэг орно.

https://www.yahoo.com/news/world/articles/iranian-protester-hanged-hours-marrying-223352327.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих