ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Хуваалцах:
ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. 

ТББХ-ны санал хураалтад оролцсон 19 гишүүний 16 нь дэмжсэн бол УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөллөө. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

 

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх