Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зарлалаа

Хуваалцах:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зарлалаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны хурал 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө товлон зарласан.

Хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ. Тодруулбал, 2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх