Б.Энхбаяр Туулын хурдны зам нуль гэмт хэрэг гэх мэдэгдлээ сонсголд баталж чадах уу

Хуваалцах:
Б.Энхбаяр Туулын хурдны зам нуль гэмт хэрэг гэх мэдэгдлээ сонсголд баталж чадах уу

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсгол Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төв оронсууцжуулалтын төслийн эргэн тойронд үргэлжлэх юм. Ингэхдээ сонсголд хэд хэдэн сайд болон холбогдох албан тушаалтнууд тус төслүүдтэй холбогдуулан дүгнэлт танилцуулна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 10:00-10:10 цагийн хооронд дүгнэлт танилцуулах ба тэрбээр өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооны хуралдааны үеэр Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой Засгийн газрын  дүгнэлт гарсан. Сонсголын ажлын хэсэгт дүгнэлтийг хүргүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн сонсголд "Туулын хурдны зам төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт" сэдвээр илтгэл тавина. Ташрамд, тэрбээр мөн Туулын хурдны зам нуль гэмт хэрэг хэмээсэн нь нийгмийн анхааралд орсон юм. Энэ удаагийн сонсголд Б.Энхбаяр энэ үгээ баталж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь, Хотын дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны зам төсөлд 800 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч одоогоор нэг ч төгрөг гаргаагүй байна хэмээн мэдэгдсэн. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх