
Хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй. Улмаар түүнийг Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсны дараа очно гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Туулын хурдны замын урьдчилгаа 500 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудалдаа "Миний эхлүүлсэн дүүжин тээвэр өнөөдөр туршилтаа хийж байна. Туулын хурдны зам Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах байсан шийдэл. Цан цохиод эхлүүлсэн ажлыг минь зогсоосон.
Би иргэдийнхээ цаг завыг хэмнэж, их хотын хөгжлийн хурдасгуур болох энэ төслийг хоёр жилийн дотор дуусгах байсан. Над руу дайрч, иргэдийн тархийг угааж байгаа 500 тэрбум гэх асуудал ор үндэсгүй. Надад хувийн нэг төгрөгийн ч ашиг сонирхол байгаагүйг түүх гэрчилнэ" гэлээ.




