
БНСУ-ын Дээд шүүх өнөөдөр хуралдаж, одоо хоригдож буй Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын гэргий, Тэргүүн хатагтай асан Ким Кён Хиг үргэлжлүүлэн хорихын тулд түүнийг баривчлах шинэ зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тусгай прокурор Мин Жүн Кигийн баг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын гэргий Ким Кён Хид холбогдох баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурал Өмнөд Солонгосын цагаар өнөөдөр 14:30 цагт товлогдсон байна. Одоогоор Ким Кён Хи Дээд шүүхэд хоёр тусдаа хэргээр шүүгдэж байгаа бөгөөд нэг нь авлигын хэрэг, нөгөө нь хахуультай холбоотой хэрэг юм.
Мингийн баг хоёр дахь хэрэгт үндэслэн баривчлах шинэ зөвшөөрөл хүссэн байна. Учир нь түүний авлигын хэрэгтэй холбоотой одоогийн баривчлах зөвшөөрлийн хугацаа шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө буюу бямба гарагт дуусах юм. Тэрбээр 2025 оны 8-р сараас хойш хоригдож буй Сөүл Намбу хорих төвөөсөө баривчлах зөвшөөрлийн талаарх шүүх хуралд цахимаар оролцоно. Дээд шүүх уг зөвшөөрлийн талаарх шийдвэрээ өнөөдөртөө багтаан гаргах төлөвтэй байна. Энэхүү шүүх хурал нь Дээд шүүхээс Кимд давж заалдах шатны шүүхээс оноосон ялуудыг (авлигын хэрэгт 4 жил, хахууль авсан хэрэгт 5 жилийн хорих ял) хянаж буй үед болж байна. Эхний хэргийн тухайд, уг хэргийг 7-р сард Дээд шүүхийн бүрэн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд шилжүүлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашраад байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу