Ард түмнээ хамгаалдаг прокурорын мөрдөн сэргэх ёстой

Хуваалцах:
Ард түмнээ хамгаалдаг прокурорын мөрдөн сэргэх ёстой

olloo_mn_1437530675_pr

Прокурорын мөрдөнг татан буулгах тогтоол гарснаар, 2014 оны 12 дугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон. Энэ үеэс эхлээд хүн хэлмэгдүүллээ гэх үнэн худал нь мэдэгдэхгүй асар их гомдол гарах болсон. Хууль хүчнийхэн ч ямар ч хяналт шалгалт байхгүй болсон. Тусгай субъектуудыг хянадаг байгууллага гэх зүйл нь одоо зөвхөн ёс зүйтэй нь холбон хянадаг хэлбэрийн төдий өөрсдийнх нь харъяа нэгжүүд байна. Прокурорын ёс зүйн хороо, цагдаад дотоод хяналт, аюулгүй байдал хяналт шалгалтын газар, шүүхэд бас шүүгчийн ёс зүйн зөвлөл, тагнуулд аюулгүй байдлын хэлтэс, ШШГЕГ-т дотоод хяналт шалгалт гэх хэлтэс бий. Тэдгээр алба нь дандаа ажилчдынхаа зан харьцааны ёс зүйтэй холбоотой хэл яриа, үйл хөдлөлд хяналт тавих гэж оролдохоос эрүүгийн байцаан шийтгэх  ажиллагаанд оролцох эрхгүй байгаа. Гэтэл ганц энэ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа гэдэг хуульд заасан гол үйл ажиллагаанд л бусдыг хилсдүүлж хэлмэгдүүлэх, хүний хувь заяагаар тоглох асар их хүч чадал, эрх мэдэл нуугдаж байдаг. Хүний хувь заяаг шийдэх эрх мэдлийг атгасан хүмүүс өөрсдөө хяналт шалгалтгүй болчихоор өөрсдийнхөө үзэл бодол, тухайн үед төрсөн оюун санааны хандлагаар хууль тайлбарлан ажиллаж иргэдийн амьдралыг шийдэж байна.  Цагдаа прокурорууд хэргийг дураараа хэрэгсэхгүй болгодог, эсвэл эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжийг агуулаагүй байхад хэрэг үүсгээд аваачаад цагдан хорьчихдог. Түүнийгээ шүүхэд тайлбарлахдаа үүсгэсэн хэрэг нь хүнд, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах үндэслэл байна гээд хэлчихдэг. Тэгээд л бол оо. Хэргийн бодит үнэнийг тогтооход тухайн этгээд яг ямар саад учруулж байгаа буюу учруулах гээд байгаа, учраад байгаа, даалтад байснаар ямар хүндрэл үүсээд байгаа зэргийг баримтаар нотолдоггүй, зүгээр л учир битүүлэг байдлаар нөхцөл байдлыг тайлбарладаг. Хүнийг цагдан хорихдоо ЭБШХ-ийн 69.1, 68.2 дахь хэсгүүдэд байх заалтыг барих үүрэгтэй боловч энэ заалтаа нарийвчлан чанд хуулийн хүрээнд, УДШ-ийн тайлбартай нийцүүлэн мөрдөж байх үүрэгтэй. Гэвч сүүлийн үед энэ байдал алдагдсан. Дээрх заалтуудыг тодорхойгүй байдлаар баримтласнаас хэргийг шалгаж буй нөхдөд эрх мэдлээрээ бусдыг айлган сүрдүүлэх, хилс хэрэг тулган хүлээлгэх, хоригдож буй этгээдүүдийг оюун санаагаар дарамтад оруулах хууль бус үйл явдлыг бий болгочихож байгаа юм. Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлд “Илт гэм буруугүй хүнийг сэжигтэнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх” гэсэн байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд цагдаа, прокурор, шүүгч 10 жил хүртэл хоригдох ял авдаг. Иргэд хууль бусаар шалгагдсан гэж өөрийгөө үзсэн тохиолдолд эрх бүхий  газар нь өгмөөр байдаг ч одоогийн хуулиар ЭБША-ны эсрэг гэмт хэргийг шалгадаг субъект нь бас л цагдаа өөрөө болсон. Энэ мухардмал байдлыг үүсгэж тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг хэн ч шалгах аргагүй болгож, энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн цаасан дээр л үлдэж, нуугдмал хэлбэрт шилжэн гэж хэлж болно. Энэ албыг байгуулахгүй бол нийгмийг хэлмэгдүүлэх, эмх замбараагүй байдал гарах, үндэсний эв нэгдлийг тараан бутаргах, төр засгийг тогтворгүй байлгах үйлдэл гаргаж болзошгүй хамгийн гол хүчний байгууллагуудыг зогсоох хянах аргагүй болно. Прокурорын мөрдөн байхгүй болсонтой холбоотой тусгай субъектүүд төр засгийн эсрэг босч эхэлсэн. Хурандаа нарын хэрэг байна. Тэдний үйлдэлд хариуцлага тооцох байгууллага байхгүй болсон болохоор төрийн сайдаа хүртэл үндэслэлгүйгээр айлган байцааж, бүр цаашилвал гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин тагнаж чагнасан ч байж болзошгүй гэмт хэрэг үйлдэж эхэлсэн юм. Ийм л учраас Прокурорын мөрдөн дахин сэргээж ард түмнээ хамгаалдаг төр лүү шижлх зайлшгүй шаардлагатай байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих