ЗТХЯ-ны Газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ-аас саатууллаа

Хуваалцах:
ЗТХЯ-ны Газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ-аас саатууллаа

Өнгөрч буй 2019 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн замын засвар, шинэчлэлтийн ажлын удаашрал иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн билээ. Тус замын засвар, шинэчлэлтийн тендерийг БНХАУ-ын таван компани авч, ажлаа эхлүүлсэн бөгөөд ирэх онд дуусгахаар төлөвлөсөн.
Гэвч тус компаниудын зүгээс тендерийн ажлыг авахдаа Зам,тээврийн хөгжлийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд их хэмжээний хахууль өгсөн болохыг хууль хяналтын байгууллага илрүүлсэн хэмээн мэдээлж эхэллээ.
Одоогоор тус хэргийг АТГ-т шалгаж байгаа бөгөөд албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих