МЭДЭЭОнцлох

Гадаадад байгаа Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Иргэдэд туслах сангаас санхүүгийн тусламж авах эрхтэй

Хуваалцах:
Гадаадад байгаа Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Иргэдэд туслах сангаас санхүүгийн тусламж авах эрхтэй

К-вирусын цар тахалын үед Монгол Улсын иргэд гадаад гацаад буй. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ боломжоороо татан авч байгаа ч төлбөр мөнгөний асуудалтай иргэд ч олон байсаар байна. Тэгвэл гадаад улсад буй Монгол Улсын иргэдэд "ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ"-ийн сангаас мөнгөн тусламж үзүүлэх боломжтой байдаг аж. 

Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Иргэдэд туслах сангаас санхүүгийн тусламж авах эрхтэй:

- Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;

- Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний уламаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;

- Дээр дурдсан иргэний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;

- Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэндэмнэлгийнтусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;

- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;

- Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;

- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Элчин сайдын яам, Консулын газрын ажилтан эргэх;

Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, Дугаар 179 тогтоолоор “"ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ"-ийг шинэчлэн батлагдсан.

Дэлгэрэнгүй: https://www.legalinfo.mn/annex/details/8533?lawid=13508


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих