ДЭЛХИЙДОнцлох

Буриадад коронавирусийн халдвар эрчимжиж эхэлжээ

Хуваалцах:
Буриадад коронавирусийн халдвар эрчимжиж эхэлжээ

   ОХУ-ын Буриадын эрх баригчид коронавирусний халдвар тархалт даамжрах эрсдэлтэй байгаагийн улмаас сурагчдын намрын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан талаар тус бүс нутгийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Буриадын сургуулиудад шинэ коронавирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгасан. Сурагчид арваннэгдүгээр сарын 2-ноос 14-ний өдөр хүртэл амарна. Эмч, эмнэлгийн ажилтнууд гэр бүлийн голомтод тархвартай тэмцэх цогц арга хэмжээ авахын тулд амралтын хугацааг нэг долоо хоногоор сунгасан" гэж мэдэгдэлд дурджээ. Бүс нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас мэдээлснээр, энэ сарын 18-ны байдлаар Буриадад коронавирусний халдварын 139 шинэ тохиолдол илэрсний 92 нь Улаан-Үд хотод бүртгэгдсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих