МЭДЭЭОнцлох

Нийслэлд гацсан эмч, эрүүл мэнпийн ажилтнуудыгэхний ээлжинд орон нутагт нь буцаана

Хуваалцах:
Нийслэлд гацсан эмч, эрүүл мэнпийн ажилтнуудыгэхний ээлжинд орон нутагт нь буцаана

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагчид болон мэргэжлийн зэрэг хамгаалахаар ирээд хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн судалгааг авч нэгтгэн, PCR шинжилгээг нэгдсэн журмаар нэр бүхий хүмүүсээс 11 дүгээр сарын 21-нд дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдээр, 22-нд УНТЭ-ийн Амбулаторид авч байна. Одоогийн байдлаар УНТЭ-ийн Амбулатороор 324 хүн шинжилгээ өгөөд байна.
Шинжилгээнд хамрагдаж СӨРӨГ гарсан тохиолдолд орон нутагтаа явах эрх үүсэх юм.

Уг ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, сургалт эрхлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих