
Хятадын судлаачид үндэсний сансрын станц болох “Тяньгун”-д 14 төрлийн 20 гаруй сортын ургамлыг амжилттай ургуулсан тухай тус улсын Сансрын нисгэгч бэлтгэх шинжлэх ухаан, судалгааны төвийн төлөөлөгчид Тяньжин хотод болсон Бүх Хятадын Сансрын анагаах ухаан, инженерчлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Тодруулбал, улаан буудай, төмс, лууван, салатны навч, наранцэцэг зэрэг ургамлуудыг ургуулжээ. Энэхүү туршилтыг 2025 онд сансрын станцад хүргэсэн уламжлалт субстрат буюу хөрс орлуулагч, мөн илүү үр дүнтэй аэропоник буюу хөрс ашиглахгүйгээр ургамлыг агаарт шим тэжээлтэй уусмалыг мананцар хэлбэрээр цацаж ургуулах систем гэсэн хоёр төрлийн төхөөрөмж ашиглан явуулж байна.
Тус төвийн мэргэжилтэн Бянь Чяны хэлснээр, эрдэмтэд улаан буудайг үрээс нь ургуулж, ургац хураах хүртэлх бүтэн мөчлөгийг амжилттай явуулаад зогсохгүй, хураасан ургацаас авсан үрээр дахин тариалалт хийж, хоёр дахь ургацыг авч эхэлжээ.
Хөдөө аж ахуйн ургамал ургуулах энэхүү туршилт нь сансрын хөлөг болон станцын агаарыг сэлбэх, усыг дахин ашиглах, хүнс үйлдвэрлэх зориулалттай Экологийн амьдралыг хяналттай дэмжих системийг (CELSS) хөгжүүлэх ажлын нэг хэсэг юм.
https://www.chinadaily.com.cn/a/202609/21/WS6ab09a92e4b06d4aa055f3a6.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу