ДЭЛХИЙДОнцлох

2021 онд анх удаа болсон онцлох есөн үйл явдал

Хуваалцах:
2021 онд анх удаа болсон онцлох есөн үйл явдал

Энэ онд дэлхий дахинд анх удаа болсон онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Африк эмэгтэй Дэлхийн худалдааны байгууллагыг тэргүүлж эхэллээ

2021 онд анх удаа болсон онцлох есөн үйл явдал

Нгози Оконжо-Ивеала өнгөрсөн гуравдугаар сард Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнээр томилогдсон анхны Африк гаралтай мөн анхны эмэгтэй хүн болж түүхэнд бичигдлээ.

Хүний тархийг утасгүй интернэт ашиглан компьютертой холбов

Браун их сургуулийн эрдэмтэд нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст зориулсан шинэ нээлт хийж, утасгүй интернэтээр дамжуулан хүний тархийг компьютертой бүрэн холбосон.

Дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн брэнд лабораторид бүтээсэн алмазаа танилцууллаа

2021 онд анх удаа болсон онцлох есөн үйл явдал

“Pandora” олборлосон алмазыг ашиглахаа больсноо зарлаж, анхны синтетик буюу лабораторид бүтээсэн алмазаа танилцуулжээ. “Pandora Brilliance” буюу лабораторид бүтээсэн алмазаар бүтээсэн бүтээгдэхүүний цуглуулгаа гаргаад байгаа бөгөөд 2022 онд дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Төвөдөд анх удаа суман галт тэрэг явж эхлэв

Төвөдөд анх удаа суман галт тэрэг явж эхэллээ. 5.6 тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан төмөр замын шугам өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орж, Төвөдийн нийслэл Лхас хотыг Нинчи хоттой холбосон юм.
 

Сальвадор биткойныг үндэсний мөнгөн тэмдэгт болгосон анхны улс болов

Сальвадор өнгөрсөн есдүгээр сард биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах хуулийг баталсан.

Франц түүхэндээ анх удаа АНУ-д суугаа Элчин сайдаа эргүүлэн татлаа

Ерөнхийлөгч Байден өнгөрсөн есдүгээр сард АНУ Австралитай шумбагч онгоцны жолоодлогын технологийг хуваалцана гэж зарласан нь Хятадын Ази, Номхон далайн бүс нутагт улам бүр нэмэгдэж буй нөлөөг эсэргүүцэх арга хэмжээ гэж олон нийт үзэж байгаа юм. Уг үйл явдалтай холбоотойгоор Франц АНУ дахь Элчин сайдаа эгүүлэн татжээ.

 

Цахилгаан автомашины борлуулалт дизель хөдөлгүүртэй автомашинаас давав

Өнгөрсөн есдүгээр сард Европт анх удаа цахилгаан хөдөлгүүрт автомашинууд дизель хөдөлгүүртэй автомашинаас илүү борлуулалттай байсан талаар “The European Electric Car Report” мэдээлжээ.

Ричард Брэнсон өөрийн сансрын хөлгөөрөө сансарт ниссэн анхны хүн боллоо

2021 онд анх удаа болсон онцлох есөн үйл явдал

Виржин Галактикийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өөрийн компанийн бүтээсэн дуунаас хурдан “SpaceShipTwo” хөлөг онгоцоороо өнгөрсөн долоодугаар сард сансарт ниссэн.

 

Филиппин хүн эх орондоо анх удаа Нобелийн энхтайвны шагнал авчирлаа

Сэтгүүлч Мария Ресса Филиппинд Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхины эсрэг тэмцлийн тухай нийтлэлээрээ 2021 оны Нобелийн энхтайвны шагналын эзэн болсон. Тэрбээр Филиппиний анхны Нобелийн шагналтан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих