
Өнөөдөр олон улсын ном бэлэглэх өдөр /International Book Giving Day/ тохиож байна. Эл өдрийг 2012 оноос эхлэн Гэгээн Валентины өдөртэй эн зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
НҮБ-аас зарласан эсхүл шашны хуанлийн тооллоос үүдэлтэй олон баяруудыг олон улсын хүрээнд тэмдэглэх болсон. Энэ хүрээнд ном бэлэглэх өдрийг олон улсын өдөр болгосон байдаг.
Эл өдрийг тэмдэглэх санааг анх АНУ-д хүүхдийн номын сайтыг нээсэн Эмма Бродмур гэгч гаргаж байжээ. Эмма Бродмур гурван хүүхэдтэй ба энэгэн өдөр түүний хүү ээжээсээ “Ном бэлэглэдэг өдөр яагаад байдаггүй юм бэ” гэсэн асуултнаас нь эл баяр анх бий болжээ.
Ингээд, Эмма жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг “Олон улсын ном бэлэглэх өдөр” хэмээн санаачилж, олон нийтэд зарласан нь дэлхийн олон сая хүний дэмжлэгийг авч, өдгөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй аж. Тиймээс ч жил бүрийн эл өдөр хамгийн түрүүнд хүүхдэд ном бэлэглэх учиртай гэнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу