Дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 4.3 сая баррелиар буурах төлөвтэй байна гэжээ

Хуваалцах:
Дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 4.3 сая баррелиар буурах төлөвтэй байна гэжээ
Парист төвтэй Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны зах зээлийн хамгийн сүүлийн үеийн сар тутмын тайлангаа нийтэлжээ. Тус тайланд Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаасан, шатахууны өндөр үнэ, Ойрхи Дорнодын нөхцөл байдал зэрэг нь дэлхийн газрын тосны нийлүүлэлт, эрэлтэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна гэдгийг онцолжээ.
 
Олон улсын эрчим хүчний агентлаг  2026 онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 1.6 сая баррелиар буурах бөгөөд энэ бууралт нь өнгөрсөн сарын урьдчилсан тооцооноос өдөрт 510,000 баррель их байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдөрт 4.3 сая баррелиар буурах төлөвтэй байна гэжээ.
 
Тайланд харуулснаар, дэлхийн газрын тосны нийлүүлэлт долоодугаар сард өдөрт 101.5 сая баррель болж өссөн ч өнгөрсөн оны мөн үеэс өдөрт 6.3 сая баррель бага хэвээр байна, үүнд Персийн булангийн бүс нутагт өдөрт 8.3 сая баррель олборлолт тасалдсан хэвээр байна. Дэлхийн газрын тосны нөөц долдугаар сард 69 сая баррелиар огцом буурч, дайн эхэлснээс хойш нийт бууралт 410 сая баррель болжээ.
 
Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж буйгаар, бэлэн байгаа нөөц хурдацтай буурч байгаа тул Ормузын хоолойг дахин нээх яаралтай байдал улам бүр нэмэгдэж байгааг тайланд онцолсон байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих