ДЭЛХИЙДОнцлох

Элон Маск АНУ-ын түүхэн дэх хамгийн их татвар төлсөн хүнээр тодорчээ

Хуваалцах:
Элон Маск АНУ-ын түүхэн дэх хамгийн их татвар төлсөн хүнээр тодорчээ

     Элон Маск Вашингтон дахь АНУ-ын Дотоод орлогын алба (IRS) буюу татварын хэлтэст очиж, тэндхийн хүмүүстэй "мэндэлнэ" гэж мэдэгджээ. Тэрбээр бүх цаг үеийн татвар төлөгчдийн түүхэнд хамгийн их татвар төлсөн хувь хүн учраас татварын албаныхантай очиж уулзахаар төлөвлөж байгаа аж. Массачусетс мужийн сенатор Элизабет Уоррены түүнийг татварын их хэмжээний өртэй хэмээсний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн аж. Маск өөрийгөө татвар төлөгчдийн түүхэнд хамгийн их татвар буюу 11 тэрбум ам.долларыг 2021 онд төлсөн хэмээн мэдэгдсэн байна. Технологийн олон компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн шилдэг тэрбумтан тэрбээр АНУ-ын Дотоод орлогын албаны түүхэн дэх хамгийн өндөр орлоготой татвар төлөгч болоод байгаа юм. Гэсэн хэдий ч сенаторууд олон нийтийн өмнө мэдэгдэхдээ, түүний төлөх ёстой татварууд шийдэгдээгүй, овоорсон хэвээр байна хэмээн ярьсаар байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих