
АНУ-ын “Tesla” компанийн захирал, 54 настай Элон Маск 800 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болоод байна. Хэдийгээр түүхэн дэх хамгийн баян хүн болсон ч Маскийн хувьд сүүлийн нэг жил тун хэцүүхэн болж өнгөрсөн. Түүний охин Вивиан ааваасаа бүх холбоогоо тасалсан бол хүүхдүүдийнх нь ээж шүүхээр заргалдаж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамптай ч харилцаа муудаж, шүүмжлэл их сонсох болсон.
Шуугиант Жеффри Эпштиний файлаас түүний нэр олдож, цахим сүлжээгээр Маскийн эрүүл мэнд доройтсон гэх цуу яриа ч гарсан. Маскийг байнгын стрессээс болж, кетамины хамааралтай болсон гэж сэжиглэж байгаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу