Элон Маскийн хөрөнгө 600 тэрбум ам.долларын босго давжээ

Хуваалцах:
Элон Маскийн хөрөнгө 600 тэрбум ам.долларын босго давжээ

“SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнээр тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маскийн хөрөнгийн хэмжээ шинэ дээд түвшинд хүрч, анх удаа 600 тэрбум ам.долларын босго давсан байна. 

Сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компани хувьцааны дотоод арилжаа явуулж, үнэлгээгээ 800 тэрбум гаруй ам.доллар хүргэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хаалттай компани болжээ. Үүний дараа Илон Маскийн нийт хөрөнгө 638 тэрбум ам.доллароор хэмжигдэх болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. 

Дэлхийн хамгийн чинээлэг хүн тэрбээр “SpaceX”-ийн 42 хувийг эзэмшиж буй нь хөрвөх чадварын нөлөөллийг оруулсан тооцооллоор 317 тэрбум ам.доллартой дүйцэх юм. Мөн “Bloomberg” тэрбумтнуудын хөрөнгийг тооцоолж эхэлснээс хойш 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болж буй аж.

Хэрэв “SpaceX” ирэх онд IPO хийж, зорьсныхоо дагуу үнэлгээгээ 1.5 их наяд ам.доллар хүргэвэл Элон Маскийн хөрөнгө бүр ч ихээр арвижих боломжтой. Түүний компанидаа эзэмшдэг хувьцааны дүн 625 тэрбум ам.доллар хүрэх тул дэлхийн түүхэн дэх анхны "их наядтан" болоход ойртох юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих