МЭДЭЭОнцлох

Өнөөдөр олон улсын ойн өдөр

Хуваалцах:
Өнөөдөр олон улсын ойн өдөр

Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор баталж байжээ.

Дэлхий дээр хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Монгол орны газар нутгийн хувьд 13 сая га талбайг ойн сан эзэлдэг. Ойн сангаас олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.

Жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрч байна.

Манай орны хувьд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих