МЭДЭЭШУУДОнцлох

Б.Бат-Эрдэнэ: Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна

Хуваалцах:

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордондоо хоёр дах удаагаа чуулж байна.

Б.Бат-Эрдэнэ: Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна

Энэ удаагийн чуулган “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” уриатай 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой. 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбар тэр дундаа байгаль хамгаалагчдын нийгмийн байдал, техник хэрэглэл, хангамж сайжирч олон нийт байгаль олон нийтэд тэдний ажлын онцлогийг илүү таниулсан давуу талтай.

айгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж, цалин, урамшуулалд онцгойлон анхаарч. Төрийн захиргааны ангилал, зэрэглэлийг 15 байсныг 10 болгож өөрчилснөөр байгаль хамгаалагч “Туслах түшмэл”-ийн ангиллаас “Дэс түшмэл” ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор үндсэн цалингийн хэмжээ 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж 791.532 төгрөгийн үндсэн цалинтай болов.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа 1048 байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулсан зэрэг бодит ажлыг дурдаж болно. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газрын 34 хамгаалалтын захиргаадад 826 албан хаагч ажиллаж байна. Эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүрээнд хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, зарим бүс нутгийг аялал жуулчлалын чиглэлээр бүсчлэн хөгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн юм.

Б.Бат-Эрдэнэ: Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ "Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. 2024 онд бидний нэн түрүүнд хийх ажил бол "Байгаль хамгаалагчдын мэргэжлийн холбоо"-г байгуулах. Өнгөрсөн 30 жилийн тогтолцоог шинэ шатанд гаргана. Шинээр томилогдсон сайдын ойлгох, ойлгохгүйгээс хамаарч байгаль хамгаалагчдын асуудал орхигддог эсвэл урагш алхдаг системийг халах ёстой" гэв. 

Б.Бат-Эрдэнэ: Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх