
Өнөөдөр буюу 11-р сарын 25-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Байгаль хамгаалагчдын II чуулган"-ыг зохион байгуулж байна. Монгол орны хэмжээнд нийт 957 байгаль хамгаалагч байнгын бэлэн байдалд ажиллаж буй бөгөөд тэдний төлөөлөл болох 500 байгаль хамгаалагч өнөөдрийн чуулганд оролцож байна.
Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ "Байгаль хамгаалагчийн дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. 2024 онд бидний нэн түрүүнд хийх ажил бол "Байгаль хамгаалагчдын мэргэжлийн холбоо"-г байгуулах. Өнгөрсөн 30 жилийн тогтолцоог шинэ шатанд гаргана. Шинээр томилогдсон сайдын ойлгох, ойлгохгүйгээс хамаарч байгаль хамгаалагчдын асуудал орхигддог эсвэл урагш алхдаг системийг халах ёстой" хэмээлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу