ШУУДОнцлох

Э.Бат-Үүл: Захидал харилцааны эрхээ сэргээлгэхийн тулд өлсгөлөн зарлаж байна

Хуваалцах:

409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийж байна. 

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай:  Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан. Надад болон миний охинд бичсэн захидлыг өгөөгүй. Мөн хоёр нийтлэл бичсэнийг гаргаагүй. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа. Залуу хүн биш учир эрүүл мэндэд нь санаа зовж байна.

Өмгөөлөгч А.Пүрэвдулам, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн гэм буруугийн байдал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй. Хорих 409-р анги бол дамжин өнгөрөх хорих юм. Тиймээс энэ хүний хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг хязгаарлах эрх зүйн үндэс байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна.  

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-03-25 19:40:15

Худлаа л өлсөнө шүү дээ наадах чинь

Зочин
Сэтгэгдэл бичих