УЛС ТӨРОнцлох

Э.Бат-Үүл: Аюултай ачаатай тээврийн хэрэгслийг төрийн гурав шиг цагдаагийн хамгаалалттай явуулах ёстой

Хуваалцах:
Э.Бат-Үүл: Аюултай ачаатай тээврийн хэрэгслийг төрийн гурав шиг цагдаагийн хамгаалалттай явуулах ёстой

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт хийн түлш ачиж явсан тээврийн хэрэгсэл дэлбэрсэн осоод гараад буй. Уг ослыг гаргасан жолоочоос согтууруулах ундаа илрээгүй, харин "Ниссан Патрол" маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн нь бичлэгээр харагдаад байгаа юм. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл: "Ойрд үзээгүй осол гамшгийг хардаг боллоо. Нийслэл хотын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хэр баталгаатай байгаа юм бэ, хангаж чадаж байна уу гэдэг асуулт тавигдаж байна.

2014 оны наймдугаар сард НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй тэргүүлэгчид хуралдаж чухал шийдвэр гаргасан. Улаанбаатар төмөр замаар асар их аюултай аюултай ачаа тээвэр явдаг. Энэ ачаанууд Улаанбаатар хотын голоор маш их цуваагаар явж байгаа. Улаанбаатар хотын голоор төмөр замын замаар аюултай ачаа тээвэр явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. 2019 оны долдугаар сараас эхлэн хориглоно гэж..

Нийслэлийн нийтийн тээврийн газар хэлтсүүдийг байгуулж байлаа. Энэ аюулгүй байдлын шаардлагуудыг чангатгаж байсан. Энэ хортой, тэсэрч дэлбэрэх бодистой ачаануудыг хотоос зайтай хонхор газар байгуулах ХАБ хүртэл гарч байлаа.

"Хуучин цагт Улаанбаатар хот шатахуун, цэрэг зэвсгийг тээвэрлэх зориулалттай Өртөө хот маягаар анх төлөвлөгдсөн байдаг"

Одоо төмөр зам луу айлууд, орон сууцууд шахаад буучихсан. Их хэмжээний барилга байгууламж барьсан. 2013 онд Канад улсын хотын голоор явдаг төмөр замд болсон осол шиг аюулын харанга дэлдэнэ. 

Төрийн бодлогоо улс төржүүлэлгүй. Харин манай иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэдгээс эхлэх ёстой. 

Шилжил хөдөлгөөн нэмэгдэж, унаа машин нэмэгдэж, унаа нэмэгдэхээр шатахуун түгээгүүрийн станцууд нэмэгдэнэ. Мөн шингэрүүлсэн, шингэрүүлээгүй хий хэрэглэдэг болсон. Эдгээр нь том ёонкостой тэсрэх бөмбөг л гэсэн үг. 

Өмнө нь нийтийн тээврийн том оврын машин орж ирэхэд Цагдаатай нийлж зохицуулалт хийдэг. Тэр битий хэл хөтлөгч машинтай хөдөлгөөнд оролцуулдаг байсан. Одоо дахиж хийж эхлэмээр байна.

Саяны хийн түлш ачсан тээврийн хэрэгсэл гэдэг бол бага оврын тэсрэх бөмбөг явж байна гэсэн үг. Ийм тээврийн хэрэгсэл явж байхад заавал урдаа Цагдаагийн хамгаалалттай явдаг.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд яаж Цагдаагийн хамгаалалттай явдаг билээ. Энэ тэсрэх бөмбөгнүүдийг ингэж хамгаалах ёстой" гэлээ. 

Мөн "Халтиргаа гулгаатай үед хүүхдүүдийг хүүхдийн автобусаар явуулах ёстой. Энэ хүүхдүүдийн хажуугаар ийм аюултай зүйл болсон бол гэж бодох ёстой" гэв. 

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх