Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар болсон билээ. Мөн Э.Бат-Үүл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргахаар болсон.
Хотын дарга асан Э.Бат-Үүл батлан даалтаар суллагдлаа
Тэрбээр, "Өнөөдрийн шүүх хурал хуулиа барьсан. Миний байна байна тавиад байсан асуудал байвал шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүгдийг хуулинд нийцүүлж хий гэдэг шаардлагыг тавьж байсан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хууль зөрчсөн байна, хуулиа баримталж дахин шалга л гэдэг шийдвэрийг танилцууллаа. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа ч хууль зөрчсөн, шүүхийн шийдвэр гарах үед ч хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу