
Хотын дарга асан Э.Бат-Үүл МАН-ыг татан буулгахын төлөө тэмцэхээ мэдэгдлээ.
Тэрбээр ""Ардчилсан хувьсгалаар МАН-ыг татан буулгаагүй" гэж намайг буруутгадаг явдал сүүлийн үед улам хүчээ авч байна. Тохироо бүрдэж байна гэсэн үг. Ийм учраас би МАН-ыг татан буулгах тэмцэл хийх цаг нь болсон гэж үзэж хөдлөхөөр шийдэв. Юуны түрүүнд, МАН-ыг татан буулгах тухай Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ зарлигийг хэрэгжүүлэхийг шүүхээс шаардаж жагсаал зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дэмжиж оролцох уу, залуус аа. МАН-ыг татан буулгахгүйгээр "Нүүрсний хулгайч" нартай тэмцэх ажил амжилт олохгүй. Учир нь МАН тэр чигтээ нүүрсний хулгайч" хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Баатар 2025-11-12 16:45:08
1990 онд татан буулгах гэж байхад манай аав ээжийн нам гээд цээжээрээ хамгаалж байсныг сайн санаж бна одоо өөрт чинь итгэх хүн бгаа болов уу