НИЙГЭМОнцлох

Ц.Алтантуяа: Нярай жин багатай тул дараагийн эрсдлийг тооцсон эмчилгээг зайлшгүй хийх ёстой

Хуваалцах:
Ц.Алтантуяа: Нярай жин багатай тул дараагийн эрсдлийг тооцсон эмчилгээг зайлшгүй хийх ёстой

Өргөө амаржих газрын гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа эх, нярайн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Тухайн гэр бүлээс уучлал хүсэж байна. Эх, нярайн биеийн байдлыг бид маш чандлан хянаж байна. Тусламжийн хувьд манай эмнэлэгт дөрвөн минутад эх баригч эмч машинд очиж тусламж үзүүлсэн байдаг. Төрөлтийн үйл ажиллагаа хоёр минутад явагдсан. Эх баригчынхаа сандраад буруу зөв ярьсан зүйлийг хүлээн зөвшөөрнө.

Аав маань 22:43 минутад манай хашааны гадна зогссон. 22:44 манай эмнэлгийн хүлээн авах руу ороод, 22:48-д эх баригч машин руу очсон. 22:48-50 минутын хооронд төрөлтийн тусламжийг үзүүлсэн.

Манайх дөрвөн тусдаа байшинтай байшин болгон хаалгатай. Хаалгаа андуурсан тохиолдол үүссэн. Хүүхэд маань жин багатай байгаа тул бид нар дараагийн эрсдэлийг тооцсон эмчилгээг зайлшгүй хийх ёстой. Тухайн үед аав нь бичлэг хийх гээд хаалгыг нэлээд их онгойлгосон зүйлийг бичлэг дээрээс харсан" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх