
Их сургуулиудын хотхонуудад дэгдсэн Палестиныг дэмжих ажиллагаатай холбоотой гэгдэж буй 300 гаруй оюутны визийг хүчингүй болгосон тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ. Трампын засаг захиргаа Израилийн талаар баримталж буй бодлоготой нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийг баривчилж, албадан гаргасаар байгаа юм. “Манай улсад ирж суралцаад, эрдмийн зэрэг авахад тань зориулж виз олгосон болохоос биш нийгмийн зүтгэлтэн болгохын тулд, их сургуулийн хотхоныг нураалгахын тулд олгоогүй. Хэрвээ та худал мэдүүлэх замаар виз аваад АНУ-д нэвтэрч, тухайн визээ ашиглан ийм төрлийн үйл ажиллагаанд оролцвол бид таны визийг цуцлах болно” гэж М.Рубио хэлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу